Жижиг өрөө, хүүхдийн өрөө, хувийн ажлын байрны агаарыг төгс цэвэрлэдэг AF 20 агаар цэвэршүүлэгч нь олон давхарт шүүлтүүр системээр харшил үүсгэгч тоосонцор, нарийн тоос, нян бактери болон бичил биетүүдийг шүүж цэвэрлэдэг. Идэвхжүүлсэн нүүрсэн дүүргэгчтэй, PM2.5 тоосонцорыг µg/m³ нэгжээр тоон утгаар харуулдаг дэлгэцтэй, агаарын чанарыг өнгөний кодоор илэрхийлдэг. Таймер функц, хүүхдийн түгжээ, шөнийн горим, чимээгүй ажиллагаа, 0.3 микрон хэмжээтэй тоосонцорыг 99.95% үр ашигтай шүүх чадвар, өндөр нарийвчлалтай laser мэдрэгчтэй, мөн автомат горим зэрэг онцлогтой. Автомат горим нь агаарын бохирдлын түвшинд тааруулан автоматаар ажиллагааг тохируулдаг. Шүүлтүүр нь агаарын бохирдол ба ашиглалтын хэмжээнээс хамаарч ойролцоогоор нэг жилийн үйлчилгээний хугацаатай.
AF 20 – АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ
20 м² – 40 м² талбайтай өрөөнд хэрэглэхэд тохиромжтой H13 шүүлтүүр болон идэвхжүүлсэн нүүрстэй AF 20 агаар цэвэрлэгч нь агаар дахь нян, бактери, нарийн тоос, харшил үүсгэгчийг бүрэн шүүж үнэрийг найдвартай арилгадаг.
БАРААНЫ ДУГААР
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Цахилгаан тэжээл (Ф/В/Гц) | 1 / 100 – 240 / 50 – 60 |
Холболтын ачаалал (Вт) | 24 |
Тохирох өрөөний хэмжээ* (м²) | 40 хүртлэх |
Агаарын урсгал (м³/ц) | 220 хүртлэх |
Шүүлтүүрийн үр ашиг ба тоосонцорын хэмжээ (µm) | 0,3 µm >= 99,95 % |
Хүчин чадлын горим | 3 |
Өнгө | Цагаан |
Даглдах хэрэгсэлгүй жин (кг) | 3 |
Сав, баглаа боодолтой жин (кг) | 4 |
Хэмжээс (Урт x Өргөн x Өндөр) (мм) | 220 x 220 x 346 |
* Өрөөний таазны өндрийг 3 м, 1 цагт 3 удаа агаар солигдохоор ба төхөөрөмж хамгийн өндөр хүчин чадлаар ажиллах байдлаар тооцоолов.
ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ
- Хос шүүлтүүрийн систем
- Шүүлтүүр солих индикатор
- Агаарын чанарын дэлгэц
- Төхөөрөмжийн удирдлагын мэдрэгчьэй дэлгэц
- Автомат ажиллагаа
- Шөнийн горим
- Түгжих үйлдэл
- Цагийн тохиргоо
ХЭРЭГЛЭЭ
Дотор хэрэглээнд.
ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Өндөр хамгаалалттай шүүлтүүр
Үнэр болон химийн гаралтай уурыг сайн шингээж авдаг.

Хос агаар оруулах системтэй
Хоёр талдаа агаарын оролттой тул агаарын урсгал сайтай.

Дэлгэц
Агаарын чанарыг µg/м³-ээр мөн шүүлтүүр ба төхөөрөмжийн төлөвийг дэлгэцэн дээрх үзүүлдэг.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
Чимээгүй ажиллагаа
Чимээгүй ажиллагаатай мотор, сэнс, дуу багатай агаар хоолойтой.
Автомат горим
Автомат горим нь мэдрэгчийн тусламжтойгаар ажиллах ба агаарын чанараас хамааран ажиллах горимыг тогтоодог.