НЭГ АЛХАМ УРД
Нэг алхам урд байхын тулд бид шинэ болон одоо байгаа цэвэрлэгээний шийдлүүдийг боловсронгуй болгохоор байнга ажилладаг. Инноваци бол бидний хүсэл тэмүүлэл, тэрээр өөрөө хэзээ ч төгсгөл болдоггүй. Инноваци бол дэлхий даяар хүмүүст ашиг тусаа өгч, амьдралыг нь илүү хялбар, илүү үр дүнтэй, илүү тааламжтай болгодог зүйл юм. 1935 онд энэ компанийг үүсгэн байгуулснаас хойш бидний барьж буй гол үзэл баримтлал энэ юм.
Манай үүсгэн байгуулагч Альфред Карчер (Alfred Kärcher) аливаа асуудалд үргэлж шинэ шийдлийг олохыг зорьдог. Өнөөдрийг хүртэл бид инновацийн энэ сэтгэлгээг хадгалсаар ирсэн. Дэлхий даяар судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр ажилладаг манай 1,000 гаруй ажилтнууд өдөр бүр шинэ шийдлүүдийг боловсруулахын тулд шаргуу ажилладаг. Учир нь бид инновацийг азанд итгэж орхидоггүй. Зөвхөн 2018 онд гэхэд бид 632 патент, 110 шинэ бүтээгдэхүүн бий болгосон гэсэн тоо баримтууд нэгийг хэлж байна. Хамгийн гол нь манай борлуулсан машинуудын 90 хувь нь 5-аас доош жилийн насжилттай байдаг.
Халуун агаар үлээгчээс дэлхийн тэргүүлэх технологи руу
Хос тархи – Хос зүрх – Нэг компани. Альфред Карчер (Alfred Kärcher), шинийг зохион бүтээгч. Ирен Карчер (Irene Kärcher), эрч хүчтэй бизнесмэн эмэгтэй. Хоёулаа шинэ амжилт гаргах хүсэл зоригтоо хөтлөгдсөн, мөн бидний амжилтын үндэс суурийг тавьсан. Өнөөдөр бид цэвэрлэх технологиор дэлхийд тэргүүлэгч болсон.
ТҮҮХИЙН ОН ДАРААЛАЛ
1935 он – Компанийг үүсгэн байгуулав
Альфред Карчер (Alfred Kärcher) эцгийнхээ компанид 11 жил ажилласны эцэст 1935 онд Штутгарт-Бад Каннштатт (Stuttgart-Bad Cannstatt) хотод өөрийн компанийг байгуулжээ. Alfred Kärcher Limited компани нь эхэндээ онгоцны хөдөлгүүрийг халаах зориулалттай халуун агаар үлээгч шинэлэг төхөөрөмж бүтээв. Мөн өмнө нь түүний бүтээсэн аюулгүй, хэмнэлттэй үйлдвэрийн зуух олны анхаарлыг татдаг байжээ.
1939 – 1945 он – Халаалтын технологийн өндөр хэрэгцээ
Өсөн нэмэгдэж буй нисэхийн салбарт Kärcher-ийн шинэлэг халаалтын технологийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байлаа. 1939 оны 6-р сарын 1-нд Альфред Карчер 120 ажилтнуудтайгаар Винненден (Winnenden) дэх шинэ үйлдвэртээ нүүж ирэв. Дайн эхэлснээр тус компани зэвсгийн үйлдвэрлэлд оролцож, Германы Агаарын цэргийн хүчинд зориулж кабин халаагуур, мөн далавч, сүүлний хэсгүүдийн мөс арилгагч төхөөрөмж үйлдвэрлэж эхлэв. Мерседес Бензийн хөдөлгүүрт зориулсан мананцар үүсгэгч хошуу, жижиг хөдөлгүүрийг халаах зориулалттай зөөврийн халаагуурыг Винненден (Winnenden) хотод мөн боловсруулж байв.
1945 – 1948 он – 40 ажилтантай шинэ эхлэл
Дайны дараа компани нь богино хугацаанд олны итгэлийг олсон. Альфред Карчер компаниа худалдах санааг гаргаж байсан боловч дайны дараах жилүүдэд 40 ажилтантайгаар хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэв. Эхний ээлжинд нэн шаардлагатай байсан зуух, тэргэнцэр үйлдвэрлэж эхлэв. Хожим нь сүйрсэн хотуудыг сэргээн босгоход шаардлагатай байсан халаалттай бетоны хэв, танхим, майхан, зүчээний халаалт, барилга хатаалтанд зориулалттай агаар халаагчийг үйлдвэрлэж эхэлсэн. 1948 он гэхэд ажилчдын тоо нь 141 болж өсөв.
1950 он – Цэвэрлэгээний технологид нэвтэрсэн нь
1950 онд Альфред Карчер Европ дахь анхны халуун усны өндөр даралтын шүршигчийг (“DS 350” уурын даралтат) бүтээснээр цэвэрлэгээний технологийн дэвшлийг бий болгосон. Ус халаагчийн загвар нь маш ирээдүйтэй гэдгийг нотлоод зогсохгүй өнөөг хүртэл бүх ус халаагчийн үндэс суурь хэвээр байна. Энэхүү төхөөрөмж нь компанийн ирээдүйн суурийг тавьсан.
1959 он – Ирен Карчерийн үргэлжлэл
Альфред Карчерыг нас барсны дараа түүний эхнэр Ирен бизнесээ хүлээж авав. Алсын хараатай тэрээр компанийг үндсэн хэрэгцээ болох “цэвэрлэгээ” рүү чиглүүлсэн. Тэрээр бизнесийн удирдлагын амжилтынхаа төлөө Холбооны гавьяаны загалмайн одонгоор шагнагджээ. “Handelsblatt” худалдааны сэтгүүл Ирен Карчерыг нас барсных нь дараа “Алдрын танхим”-ын анхны эмэгтэй хэмээн алдаршуулжээ.
1962 он – Гадаадын анхны салбар компанийг байгуулжээ
1930-аад онд Карчерийн бүтээгдэхүүн нь гадаад улсуудад бас эрэлт хэрэгцээтэй болж эхэлсэн. Экспортын бизнесээ эхлээд Винненденээр (Winnenden) дамжуулан төвлөрсөн байдлаар явуулдаг байв. 1962 онд Францад анхны салбар компаниа үүсгэн байгуулсан нь олон улсын зах зээлд гарах эхлэлийг тавьсан юм. Дараагийн ээлжинд Австри, Швейцарь улсуудад салбараа нээжээ.
1974 он – Өндөр даралтын технологид анхаарлаа хандуулав
1970-аад оны эхэн үе бол Карчерийн хувьд өөрчлөлтийн үе юм. Өмнө нь ихээхэн хэмжээний орлого олдог байсан уурын генераторын эрин үе дуусч байв. 1974 онд удирдлага зоригтой алхам хийж, мэргэжлийн хэрэглэгчдэд зориулсан өндөр даралтын технологид анхаарлаа хандуулж, бусад бүтээгдэхүүнүүдийг санал болгохоо больсон. Энэ үе шатанд машинуудын өнгө нь цэнхэрээс одоогийн дэлхийд алдартай Карчерын шар өнгөтэй болж өөрчлөгдсөн.
1975 он – Борлуулалтын компаниудын өсөлт
1975 онд Германаас гадна анхны үйлдвэрлэлийн үйлдвэр Бразилд нээгдэв. 10 жилийн дараа Хойд Америк, Африк, Австрали зэрэг 16 борлуулалтын компани байгуулагдав.
1980 он – Гэтэлгэгч Христийн хөшөөг цэвэрлэв
1980 онд Карчер Рио-де-Жанейро дахь Гэтэлгэгч Христийн хөшөөг цэвэрлэж урлаг соёлыг ивээн тэтгэх ажлаа эхлүүлсэн. Түүнээс хойш дэлхий даяар 140 гаруй соёлын дурсгалт газруудыг цэвэрлэжээ. Мөн онд үндсэн чиглэл болох “цэвэрлэгээ” гэсэн стратеги өөрчлөгдсөн. Бүтээгдэхүүний чиглэлийг шинэ хөтөлбөрт тохируулж тээвэр, барилга салбар руу шилжүүлсэн.
1984 он – Жижиглэнгийн худалдаанд оров
1984 онд Kärcher хувь айл өрхүүдэд зориулсан дэлхийн хамгийн анхны зөөврийн өндөр даралттай цэвэрлэгчийг танилцуулсан. “Өндөр даралттай цэвэрлэгээ – яг л мэргэжлийн хүмүүс шиг” гэсэн уриа нь эхний жилдээ 5,000 үйлчлүүлэгчдэд хүрч чадсан. 300,000 гаруй ширхэг борлуулагдсан шинэлэг “HD 555” нь жижиглэнгийн худалдааны амжилттай бизнесийн тулгын чулуу болж байв. Kärcher-ийн бүтээгдэхүүн анх удаа гэр ахуйн техник хэрэгсэл, гар урлалын дэлгүүрүүдээр борлуулагдаж эхэллээ.
1986 он – Анхны сорогч бүхий шал цэвэрлэгчийг зах зээлд нэвтрүүлэв
1986 онд Kärcher BR 450 шал цэвэрлэх машиныг зах зээлд нэвтрүүлснээр мэргэжлийн салбарт шинэ стандартыг тогтоов. Энэ нь өнөөдөр дэлхийн зах зээл дээрх бүх машинуудын 50 гаруй хувьд хэрэглэгддэг шинэлэг эргэлддэг сойзны технологитой. Скруббер хатаагчийг дотооддоо хөгжүүлснээр өнөөгийн бизнесийн хамгийн чухал сегментүүдийн нэг болох үндэс суурийг тавьсан.
Мэргэжлийн тоног төхөөрөмжний салбарт Керхер нь эргэлддэг сойз болон ширүүн сойзтой хатаадаг цэвэрлэгч технологид 1986 онд анхдагч нь болсон байдаг. The Dirt Blaster хэмээх тойрог хушуутай өндөр даралтаар шүршигчийг 1995 онд нээсэн бөгөөд энэ нь энгийн хувилбараасаа 2 дахин хүчтэй болжээ. Хуурай болон нойтон тоос сорогчийн техникийн үзүүлэлт улам сайжирснаар 2007 онд TACT Filter хэмээх шинэ цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдаанд гаргаж байжээ. Мөн цаашлаад дэлхий дахинд цэвэрлэгээний төсөл хэрэгжиж байсны нэг жишээ нь Итали улсын ром хотын Сайнт Петрийн талбайд байрлах нийт 284 ширхэг цагаан багана болон 25000 m2 талбайг цэвэрлэсэн байдаг.
1988 он – Бүх тивд анх удаа
Японд шинээр охин компани байгуулсанаар Карчер нь 1988 онд анх удаа бүх тивд төлөөлөлтэй болсон байна.
1996 он – Хот тохижолтын тоног төхөөрөмжийн салбарт орсон
Анхны өөрөө явагч тоос сорогч ICC 1-ыг бүтээснээр шинэ бизнесийн сегмент болох “хот тохижолтын тоног төхөөрөмж”-ийн бизинест оров. Өвлийн үйлчилгээ, ногоон байгууламжийн засвар үйлчилгээ, нойтон цэвэрлэгээ зэрэгт ашигладаг төрөл бүрийн өөрөө явагч төхөөрөмжүүдийг бүтээж эхлэв.
1997 – Германы маркетингийн шагнал
Компанийн санхүүгийн амжилтын үндэс болсон маркетингийн салбарт гарамгай амжилт гаргасныг нь үнэлж, 1997 онд Кархер анх удаа Германы Маркетингийн шагналаар шагнагдав.
1998 он – Гэгээн Петрийн талбайг цэвэрлэв
Манай соёлыг ивээн тэтгэх санаачилгын хүрээнд Ром хотын Гэгээн Петрийн талбайн 284 чулуун багана, 88 баганын чимэглэлийг цэвэрлэсэн бөгөөд уг ажилд есөн сарыг зарцуулав. Нийт 25,000 метр квадрат талбайг цэвэрлэсэн нь барилга байгууламжийг цэвэрлэх хамгийн өргөн цар хүрээтэй төсөл байсан тул Гиннесийн амжилтын номонд бүртгэгджээ.
2003 он – Робот техникт нэвтэрсэн нь
2003 онд цоо шинэ талбар нээгдсэн бөгөөд айл өрхөд зориулагдсан анхны бүрэн, бие даасан цэвэрлэгээний робот болох RC 3000 зах зээлд гарч ирэв.
2004 он – Өрсөлдөгчдөө худалдан авсан анхны худалдан авалт
Хойд Америкт хоёр өрсөлдөгчөө худалдан авснаар өндөр даралтын цэвэрлэгээ, нэхмэл эдлэл цэвэрлэх чиглэлээр зах зээлд тэргүүлэгч болж чадсан. 2011 оноос хойш дараагийн худалдан авалтууд нь компанид хот тохижолтын цэвэрлэгээний шаардлага, үйлдвэрлэлийн цэвэрлэгээ зэрэг мэргэжлийн нарийн мэдлэгийг авчирсан.
2005 – Kärcher Futuretech-ийн үндэс суурь
1970-аад онд цэргийн зах зээл, иргэний хамгаалалт, гамшгаас хамгаалах салбар зэрэг тусгай үйлчлүүлэгчдийн бизнесийн сегментэд зориулагдсан тусдаа хэлтэс байгуулагдаж байв. Компанийн доторх тус хэлтсийн тогтвортой өсөлтийн үр дүнд 2005 онд бие даасан охин компани Kärcher Futuretech байгуулагдсан бөгөөд одоо ч Карчертай нягт холбоотой ажилладаг хэвээр байна.
2007 он – Цэцэрлэгжүүлэлтийн бизнес сегментэд нэвтрэв
Усны нийлүүлэлт нь цэцэрлэгжүүлэлтийн бизнес сегментийн анхаарлын төвд байдаг. 2007 онд Kärcher хувийн өрхүүдэд зориулсан 22 янзын шахуургын загварыг энэ зах зээлд нэвтрүүлэв. Шахуургуудаас гадна усны хоолой, буу, ус шүршигч, усалгааны системүүдийг нэвтрүүлж эхлэв.
2007 он – “Өндөр даралтын цэвэрлэгээ” үгийн ижил утга
Франц хэлний “Le Petit Robert” толь бичигт “le karcher” гэсэн ерөнхий нэр томъёог өндөр даралтын цэвэрлэгчтэй ижил утгатай гэж жагсаасан байдаг. Германы “Duden” толь бичигт “kärchern” гэсэн нэр томъёог өндөр даралтаар цэвэрлэхтэй ижил утгатай гэж нэмж оруулсан болно.
2008 он – Анхны цонх цэвэрлэгч үйлдвэрлэв
Анхны цонх цэвэрлэгч WV 50-ийг нэвтрүүлснээр Kärcher зах зээл дээрх цоорхойг хааж, цонх цэвэрлэгч төхөөрөмжийг амжилттай нэвтрүүлжээ. Өнөөдрийг хүртэл цонх цэвэрлэгч нь 21 сая гаруй сэтгэл хангалуун хэрэглэгчтэй болсон.
2011 он – Экологийн кампанит ажил
2011 онд анхны байгал орчинд ээлтэй төхөөрөмжүүдийг зах зээлд гаргасан. Тус төхөөрөмжүүд нь эрчим хүч болон ус бага зарцуулдаг, дахин боловсруулсан материалаар хийгдсэн бөгөөд 90-ээс доошгүй хувь нь дахин боловсруулах боломжтой.
2011 он – SOS Хүүхдийн тосгонтой хамтран ажилласан
2011 оноос хойш Карчер өөрийн технологи, туршлагын тусламжтайгаар SOS Хүүхдийн тосгоныг ивээн тэтгэж байна. Хамтын ажиллагааны түншийн хувьд бид дэлхийн өнцөг булан бүрт ядуу амьдралтай хүүхэд, залуучуудыг орон байраар хангахад тусалдаг.
2011 он – Цэвэрлэгээний багцын өргөжүүлэлт
2011 онд Казахстанд 50 дахь борлуулалтын компани байгуулагдсан. Тэр жилдээ Belos (хот тохижуулалтын тоног төхөөрөмж), Ringler (үйлдвэрлэлийн тоос сорогч) болон WOMA (өндөр даралтын технологи) компаниудыг өөртөө нэгтгэн авчээ. Тус компаниудын өндөр мэргэшсэн цэвэрлэгээний шийдлүүд нь хотын захиргаа, үйлдвэр, барилгын салбарын үйлчлүүлэгчдэд зориулсан багцыг бүрэн болгож өгсөн.
2013 он – Шар өнгө нь саарал болсон
Корпорацид өнгөний өөр нэг өөрчлөлт хийгдэв. 2013 оноос хойш мэргэжлийн хэрэглээний машинууд нь шар биш саарал өнгөтэй болсон. Энэ нь шар өнгөтэй хэвээр байгаа хувийн хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүнээс ялгахад хялбар болгодог. Саарал өнгө нь хүрээлэн буй орчинд сайн нийцдэг бөгөөд тоос шороонд бага мэдрэмтгий байдаг.
2015 он – Шинэ брэнд, 500 дахь Kärcher төв
2015 онд Kärcher корпорацийн шинэ загварыг боловсруулжээ. Брэндийн дүр төрх нь хүчтэй, сэтгэл сэргээсэн, ойлгомжтой, лого нь орчин үеийн фонттой бөгөөд ялангуяа дэлгэцэн дээр уншихад хялбар байдаг. Мөн онд Вьетнамын Сайгон хотод 500 дахь Карчер төв үүдээ нээв.
2016 – Connected Cleaning
Connected Cleaning-ийн тусламжтайгаар Kärcher Fleet болон Kärcher Manage удирдлагын системийг нэгтгэсэн. Програм хангамжийн тусламжтайгаар эдгээр модулиуд нь үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгодог. Жишээ нь: гар болон машинан цэвэрлэгээ, ашиглалтын талбай, үйл ажиллагааны төлөвлөлт, тайлан, үйлчилгээ зэрэг цэвэрлэгээний бүх дэд бүтцийг хамтад нь хянах боломжтой.
2017 он – Мэдээллийн технологийн дотоодын зөвлөх
2017 онд Kärcher өөрийн мэдээллийн технологийн зөвлөх компани болох Zoi TechCon GmbH-ийг байгуулжээ. Берлин, Лиссабонд салбартай, Штутгарт хотод төвтэй залуу ажил олгогчийн хувьд тус компани нь дижитал шийдэл, үүлэн хувиргалт болон цахилгааны инженерчлэлийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулдаг.
2018 он – Маркетингийн хоёр дахь шагнал
2018 онд Kärcher Германы Маркетингийн шагналыг хоёр дахь удаагаа хүртэж байгаа нь энэ шагналын түүхэнд онцгой тохиолдол юм. Энэхүү шагнал нь сүүлийн 10 жилийн хугацаанд амжилттай хийгдсэн брэнд сурталчилгааны ажлыг үнэлдэг. Маркетингийн нэгдсэн үзэл баримтлал, холбогдох маркетингийн хэрэгсэл, технологийг ашиглах нь шагналыг олгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.
2018 он – Хамгийн өндөр эргэлт
2018 онд Alfred Kärcher SE & Co. KG нь 2,525 тэрбум еврогийн эргэлтэд хүрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Дэлхийн 120 компани, 70 гаруй улсад анх удаа 13,000 гаруй ажилтан ажиллаж байна. 50,000 гаруй үйлчилгээний цэгүүд нь дэлхийн өнцөг булан бүрээс үйлчлүүлэгчдийг тасралтгүй хангадаг.
2019 он – Ирээдүйд хийсэн хөрөнгө оруулалт
Kärcher нь Берлин дэх “SoniQ Services” стартапыг худалдан авснаар дижитал бүтээгдэхүүний багцаа бэхжүүлж байна. “SQ ONE” үйлчилгээний платформыг ашигласнаар барилгын цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлэгчид бизнесийн бүх үйл явцыг дижитал зураглалд оруулж, илүү үр ашигтай ажиллах боломжтой.
2019 он – Хөгжүүлэлт, худалдан авалт, үйлдвэрлэл, борлуулалт дахь синергетик нөлөө
Max Holder GmbH нь өвлийн улиралд засвар үйлчилгээ хийх, явган хүний зам цэвэрлэх, ногоон байгууламжийг арчлах, түүнчлэн олон тооны тусгай хэрэглээнд зориулагдсан олон үйлдэлт систем бүхий автомашины дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг юм. 2019 оны 9-р сараас хойш Holder нь Kärcher группын нэг хэсэг болсон юм.