Ачаалж байна...
skip to Main Content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

ТҮҮХИЙН ОН ДАРААЛАЛ

Алфрэд Керхер (Alfred Kärcher)
Алфрэд Керхер нь Вүртэмбэргийн үйлдвэржилтийн эхэн үед шинийг санаачилан гар бие оролцож томоохон хувь нэмэр оруулсан эрхмүүдийн нэг бөгөөд, түүний зэрэгцээ Робэрт Бош, Готтлиб Даймлэр мөн Коунт Циппилин нар тус тус байжээ. 23 настай Керхер нь Штутгарт хотын техникийн их сургуулийг төгсөж, улмаар эцгийнхээ байгуулсан компанид ажилд орж инженерийн хэлтсийг хөгжүүлэхэд гар бие оролцож байжээ. Өөрийнхөө зохион бүтээсэн халаах технологийг зах зээл дээр гаргахын тулд тэрээр анх 1935 онд Штутгарт хотын Бад Кaннштадтад өөрийн компаниа үүсгэн байгуулж байжээ.

Тухайн үед Керхер нь давстай ванны бойлор, хэмээн нэрлэгдэж байсан халаах технлогийг патеэнтжуулж авсны дараа ган хайлуулах, мөн хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрт ашиглаж байжээ. Түүний гэр бүлийн үйлдвэрлэл явагдаж байсан Виннэндэн хотруу тэрээр өөриийнхөө компанийг нүүлэгсэн бөгөөд одоог хүртэл удирдах төв нь тэнд байрлаж байгаа ажээ. Тухайн үед тэрээр маш олон зүйлийг зохион бүтээж байсны дунд, онгоцны хөдөлгүүр болон бүхээг халаах боелэр бүтээж байжээ. Дэлхийн 2-р дайн дуусмагц түүний компани өдөр тутмын хэрэглээнд зориулан тухайн үед нэн шаардлагатай байсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гол анхаарлаа хандуулж, давтамжтай эргэлддэг бойлор, гар тэрэг мөн тракторын чиргүүл үйлдвэрлэсэн байна.

Цэвэрлэгээний тоног төхөөрөмжинд нэвтэрсэнээр Алфрэд Керхер нь Европын өндөр даралттай халуун усаар шүршигч гэж нэрлэгдэх (DS 350 steam blaster) төхөөрөмжийг тэрээр анх 1950 онд зохион бүтээж байжээ. Тухайн үеийн барилгын салбарт хийгдэж байсан ус халаагуур нь ирээдүйрүү чиглэсэн томоохон амжилт байсан бөгөөд өнөө үеийн бойлорийн гол суурь нь болжээ. 1959 оны 9-p сарын 17нд тэрээр 58 насандаа таалал төгсөж, түүний дэлхийг эзэлж байсан бүтээл үүгээр дууссан,түүний гэргий болох Аерин цаашид компанийг чиглүүлэн удирдаж гурван үе дамжуулан залгуулсан байдаг. Түүний хүүхдүүд болох Ёоханнэс Керхер ба Сузаннэ Циммэрманн вон Зифарт нь хоер дэх өв залгамжилагчид бөгөөд одоог хүртэл компаныгаа амжилттай удрдаж байна.

Керхер нь анх 1962 онд охин компаниа Франц улсад нээсэн бөгөөд үүнийг дагаад Австари болон Швецарь улсад байгуулж байжээ. Түүний компани дэлхий нийт даяарчлахын хэрээр 10 гаруй жилийн дотор 16 ширхэг түнш компанийг хойд америк, африк мөн австрали улсад нээж анхныхаа аж үйлдвэрийг 1975 онд Бразил улсад байгуулжээ. Тэрээр 2008 он гэхэд нийтдээ 41 улсад салбараа нээж үүнийг дагаад 190 улсад засвар үйлчилгээний цэгүүд бий болсон бөгөөд гадаад улсад эргэлдэх барааны орлогоос 85% ийн ашигтай байжээ.

Шинэ санаа ба өсөлт
1962 онд Керхер нь олон төрлийн өндөр даралтай шүршигчүүд үйлдвэрлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэн анх цэнхэр өнгөтэйгөөс эхлэн өнөөгийн алдарт Керхерийн шар өнгийг бий болгожээ. Тэрээр цаашид цэвэрлэгээний бүтээгдэхүүнээ өргөжүүлэн 1980 онд тээвэр болон барилгын салбарлуу чиглэн хуурай ба нойтон тоос сорогч, шүүр, сойзоор угааж соруулдаг машин, машин угаалгын төхөөрөмж, мөн бохир болон шууд уух зориулалтай ус цэвэршүүлэгчийг үйлдвэрлэж байжээ.

Зөөврийн даралтаар шүршигч HD 555 PROFI энэ Керхер ийн түүхэндэх гол үеэ байсан бөгөөд 1984 онд эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчидэд хүргэхээр худалдаанд гаргасан байна. Түүний бүтээгдэхүүн өргөжихийн хирээр 1993 онд байшин болон орон сууцны цэвэрлэгээний тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд чиглэсэн. Тухайн цаг мөчөөс эхлэн Керхер нь гэр ахуйд зориулан ууран цэвэрлэгч болон тоос сорогчийг үйлдвэрлэж эхэлжээ. The Robocleaner RC 3000 Керхер энэхүү анхны бүрэн автоматжуулсан роботон тоос сорогчийг 2003 онд танилцуулан зах зээл дээр гаргаж байжээ. 2007 онд Керхер нь цоо шинэ зах зээлд хөл тавьсан нь цэцэрлэгжүүлэх буюу ногоон салбар байсан ба эрээр усны шахуурга, ус зайлуулах төхөөрөмж мөн ахуйн усны хангамжийг хэрэгжүүлсэн бөгөөд нэмэлт хэрэгсэлүүдийг үйлдвэрлэж байжээ.

Мэргэжлийн тоног төхөөрөмжний салбарт Керхер нь эргэлддэг сойз болон ширүүн сойзтой хатаадаг цэвэрлэгч технологид 1986 онд анхдагч нь болсон байдаг. The Dirt Blaster хэмээх тойрог хушуутай өндөр даралтаар шүршигчийг 1995 онд нээсэн бөгөөд энэ нь энгийн хувилбараасаа 2 дахин хүчтэй болжээ. Хуурай болон нойтон тоос сорогчийн техникийн үзүүлэлт улам сайжирснаар 2007 онд TACT Filter хэмээх шинэ цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдаанд гаргаж байжээ. Мөн цаашлаад дэлхий дахинд цэвэрлэгээний төсөл хэрэгжиж байсны нэг жишээ нь Итали улсын ром хотын Сайнт Петрийн талбайд байрлах нийт 284 ширхэг цагаан багана болон 25000 m2 талбайг цэвэрлэсэн байдаг.

2009 онд Керхер нь маш өндөр даралтаар шүршдэг төхөөрөмжөө нийлүүлж байсан ба түүний бүтээгдэхүүн нь 2500 бар хүртлэх даралттай шүршиж зөвхөн цэвэрлээд зогсохгүй гаднах фасадыг шинэчлэхэд мөн бетоныг зурваслахад хэрэглэсэн байна. Тэрээр тухайн жилдээ хотын захиргаанд зориулж олон үйлдэлтэй цэвэрлэгч төхөөрөмжийг танилцуулсан ба ус шахах төхөөрөмжөө шинэ салбарт өргөжүүлжээ. Түүний шинэ санаа нээлтүүд өргөжөхийн хэрээр Керхер нь нийтдээ гурван шинэ бүтээлээ дэлхий даяар анх 2008 онд танилцуулж эцсийн хэрэглэгчдэд хүргэж байжээ. Үүнд K HC 10 хосмог технелоги, K 2.20 буюу 4 дугуйтай загвар мөн дуу чимээ хамгийн бага гэгдэх K 3.00 ба K 4.00 дэлхийд танигдсан загварууд багтжээ. Түүний дэлхийд таниулж чадсан технелоги нь бусдаас ялгагдаж мөн шинийг санаачлан гаргасан бүтээгдэхүүнүүд нь өндөр үзүүлэлттэйгээр өнөөдрийг хүртэл хөгжин урагшилж байна.

Cart