Kärcher компанийн 90 жилийн ойд зориулсан BR 30/4 C Anniversary Edition хар өнгөтэй шал угаагч нь босоо тоос сорогчтой адил маневрлах чадвар өндөртэй. Энэхүү төхөөрөмж уламжлалт шал угаалттай харьцуулахад 10 дахин их даралт шаланд үзүүлж, илүү өндөр цэвэрлэгээний үр дүнг гаргадаг. Өнхрүүшэн сойз нь 1,500 эргэлт/минут хүртэл хурдтай ажиллах бөгөөд урагш болон хойш аль ч чиглэлд бохирыг соруулах боломжтой. Өндөр бохирдолд сорогчийг өргөх боломжтой бөгөөд энэ нь цэвэрлэгээний үйлчлэх хугацаа буюу сойздох хугацааг нэмэгдүүлдэг. Цэвэрлэгээний дараа шал нэн даруй хуурай болдог тул хальтиргааны эрсдэл багасч, дээгүүр нь хэвийн явах боломжтой болно. Жижиг дэлгүүр, ресторан, шатахуун түгээх станц, супермаркет, ариун цэврийн өрөө, зочид буудлын өөртөө үйлчлэх бүс зэрэгт тохиромжтой. Мөн бусад том оврын шал угаагч машинууд дээр нэмэлт хүч болгон ашиглах боломжтой. Anniversary Edition-д микрофибр өнхрүүш багцад багтсан.
BR 30/4 C Anniversary Edition – Шал угаагч
Хар өнгөтэй, маш авсаархан, хөнгөн жинтэй BR 30/4 C Anniversary Edition шал угаагч нь 200 м² хүртэлх гадаргууг цэвэрлэхэд гараар цэвэрлэсэнтэй харьцуулашгүй инновацилаг, хүчирхэг шийдэл юм.
БАРААНЫ ДУГААР
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Ажиллагаа | Үндсэн үйлдлээр |
Хөтлөгч | Сойзны эргэлтээр |
Сойзны ажлын өргөн (мм) | 300 |
Сорох ажлын өргөн (мм) | 300 |
Цэвэр/бохир усны савны багтаамж (л) | 4 / 4 |
Талбайн гүйцэтгэл (м²/цаг) | Ихдээ 200 |
Талбайн дундаж гүйцэтгэл (м²/цаг) | 130 |
Сойзны эргэх хурд (эргэлт/мин) | 1,450 |
Сойзны даралтын хүч (гр/см²) | 100 |
Усны хэрэшлээ (л/мин) | 0.3 |
Дууны түвшин (дБ(A)) | Ихдээ 72 |
Цахилгаан тэжээл (В/Гц) | 220 – 240 / 50 – 60 |
Нэрлэсэн оролтын хүч (Вт) | 820 |
Өнгө | хар |
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) | 12 |
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) | 507 x 343 x 1145 |
ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ
- Өнхрүүшин сойз: 1 ширхэг
- Микрофибр өнхрүүш: 1 ширхэг
- Тээвэрлэгч дугуй
- Шулуун сорогч хошуу: 1 ширхэг (2 талт)
ХЭРЭГЛЭЭ
ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ
БУСАД МЭДЭЭЛЭЛ
Өндөр хурдтай өнхрүүшэн сойз
Гараар цэвэрлэхээс 10 дахин их даралт үзүүлдэг.
Сойз нь ялгаатай гадаргуу болон нарийн зай завсруудыг ч гэсэн цэвэрлэнэ.
Өнхрөх механизм нь машин урагшлахдаа автоматаар хөдөлгөөнийг дэмжиж, түлхэх шаардлагагүй болгодог.
Шуурхай хатаалт
Зөөлөн соруулах хошуу нь чиглэлээс үл хамааран шалны чийгийг бүрэн сорон, шуурхай хатаана.
Шал нь нэн даруй хэрэглэхэд бэлэн болдог.
Илүү гүн цэвэрлэгээ хийхэд хөл гишгүүрээр соруулах үйлдлийг түр зогсоож болно.
Соруулах үйлдлийг унтраах боломжтой
Хөл гишгүүрээр соруулах үйлдлийг сонголттой зогсоож/эхлүүлж болдог.
Цэвэрлэгээний бодисыг шаланд дангаар нь хэрэглээд дараа нь соруулан гүн цэвэрлэгээ хийх боломжтой.
Салгах боломжтой сав
Цэвэр усны савыг салгаж аваад ердийн жижиг угаалтуурт дүүргэхэд тохиромжтой.
Бохир усны савыг тусад нь салгаж, мөн угаалтуурт хоослох боломжтой.
Савнуудыг тусад нь эсвэл хамтад нь салгаж болно. Тээвэрлэхэд тохиромжтой бариултай.