Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Зөвхөн манай хамгийн шинэлэг, өндөр үр ашигтай бүтээгдэхүүнүүд л компанийн үүсгэн байгуулагч, технологийн пионер Альфред Керхерийн (Alfred Kärcher) гарын үсэгтэй байдаг. Энэ нь шинэ AF 50 Signature Line-ийг түүний ангилал дахь хамгийн шилдэг Kärcher төхөөрөмж болохыг шууд танигдах боломжийг олгодог.
Хэрэв та амьсгалахад агаар хэр чухал болохыг гайхаж байсан бол, хэдхэн секунд амьсгалаа бариад үзхэд л хангалттай мэднэ. Аз болоход, манай хамгийн хүчирхэг агаар цэвэршүүлэгч AF 50 Signature Line-ийн загвар нь л таны амьсгалыг татахуйц гоё юм.
Идэвхжүүлсэн нүүрс агуулсан өндөр үр ашигтай HEPA шүүлтүүртэйгээр энэ төхөөрөмж нь нарийн тоос, харшил үүсгэгч, өвчин үүсгэгч бичил биет, үнэр, химийн гаралтай уурыг ч агаараас найдвартай шүүдэг. Ухаалаг автомат горимын ачаар агаарын чанарт тохируулан хүчийг тасралтгүй тохируулж, цэвэр агаар бий болгодог.

AF 50 Signature Line – Агаар Цэвэршүүлэгч

AF 50 Signature Line агаар цэвэршүүлэгч нь лазер мэдрэгч технологи, автомат горим, дэлгэц, HEPA шүүлтүүр, идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүрээр тоноглогдсон. Энэхүү төхөөрөмж нь өвчин үүсгэгч биет буюу нян бактери, нарийн тоос, харшил үүсгэгч тоосонцор болон үнэрийг 50 м²-ээс 100 м² хэмжээтэй өрөөнд үр дүнтэй арилгадаг.

2,202,200 

БАРААНЫ ДУГААР

1.024-826.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Цахилгаан тэжээл (Ф/В/Гц) 1 / 220 – 240 / 50 – 60
Холболтын ачаалал (Вт) 50
Тохирох өрөөний хэмжээ (м²) up to 100
Агааарын урсгал (м³/ц) max. 520
Шүүлтүүрийн үр ашиг ба тоосонцорын хэмжээ (µm) 0,3 µm >= 99,95 %
Хүчин чадлын горим 5
Өнгө цагаан
Даглдах хэрэгсэлгүй жин (кг) 9.3
Сав, баглаа боодолтой жин (кг) 11.4
Хэмжээс (Урт x Өргөн x Өндөр) (мм) 290 x 290 x 580

* Өрөөний таазны өндрийг 3 м, 1 цагт 3 удаа агаар солигдохоор ба төхөөрөмж хамгийн өндөр хүчин чадлаар ажиллах байдлаар тооцоолов.

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Хос шүүлтүүрийн систем
  • Шүүлтүүр солих индикатор
  • Агаарын чанарын дэлгэц
  • Төхөөрөмжийн удирдлагын мэдрэгчьэй дэлгэц
  • Автомат ажиллагаа
  • Шөнийн горим
  • Түгжих үйлдэл
  • Цагийн тохиргоо

ХЭРЭГЛЭЭ

Дотор хэрэглээнд.

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

AF 50 Signature Line давуу талууд
Энэ нь түүнийг ангилалдаа хамгийн шилдэг Kärcher төхөөрөмж болохыг баталгаажуулдаг бөгөөд бусад төхөөрөмжөөс илүү урт баталгаат хугацаатай байдаг.

Өндөр хамгаалалттай 13 шүүлтүүр
Агаар дахь нян, бактери, нарийн тоос, харшил үүсгэгчийг бүрэн шүүж, үнэр болон химийн гаралтай уурыг сайн шингээж авдаг.

Өнгөт дэлгэц
Агаарын чанар, чийгшилт мөн шүүлтүүрийн болон төхөөрөмжийн төлөвийг дэлгэцэн дээрх үзүүлдэг.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Хос агаар оруулах системтэй
Хоёр талдаа агаарын оролттой тул агаарын урсгал сайтай.

4 эргэлддэг дугуйтай
Төхөөрөмжийг хялбархан шилжүүлж, зөөж болдог.

Чимээгүй ажиллагаа
Чимээгүй ажиллагаатай мотор, сэнс, дуу багатай агаар хоолой

Автомат горим
Автомат горим нь мэдрэгчийн тусламжтойгаар ажиллах ба агаарын чанараас хамааран ажиллах горимыг тогтоодог.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart