Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Ухаалаг RCV 3 робот нь хатуу шал, үс багатай хивсийг системтэйгээр, бие даан цэвэрлэдэг. Хуурай шороог цэвэрлэх эргэдэг сойз, ирмэгийн хажуугийн сойз нь хог хаягдлыг бохирын саванд гүйцэд хийнэ. Шаардлагатай тохиолдолд RCV 3 нь зөвхөн тоос сорогч төдийгүй чийгтэй цэвэрлэгээ хийдэг. Цэнэг нь буурахаар RCV 3 нь өөрийгөө автоматаар цэнэглэдэг бөгөөд, ажил дууссан эсвэл батарейны цэнэг бага болсон үед  автоматаар цэнэглэгч рүү буцдаг. Аппликейшнээр дамжуулан RCV 3 нь өрөөнүүдийн болон тавилгын байршлыг тодорхойлон зурагласнаар аль нэг хэсгийг орхигдуулалгүйг бүх талбайг цэвэрлэдэг. Өрөө бүрт бие даасан цэвэрлэгээний горимыг тохируулж болно. Тухайлбал, аль өрөөний тоосыг сорох, арчиж цэвэрлэх, цэвэрлэхгүй байх гэх мэт. Нэмэлт тохируулга хийснээр төхөөрөмжийг шатнаас унахаас сэргийлнэ. Цэвэрлэх ажлын хувьд RCV 3-ыг апп-аар дамжуулан эсвэл төхөөрөмж дээрх товчлуур дээр дарж хялбархан эхлүүлж болно. Хэрэв төхөөрөмжид тусламж хэрэгтэй бол дуу хоолойгоор дамжуулан танд мэдэгдэнэ.

RCV 3 – Робот тоос сорогч

RCV 3 нь ухаалаг тоос сорогч нь хивс болон хатуу гадаргуугийн тоос шороог сорохоос гадна, хатуу гадаргууд чийгтэй цэвэрлэгээ хийнэ. Нарийвчилсан LiDAR навигаци болон удирдлагын аппликейшнтэй бөгөөд цэвэрлэгээг системтэйгээр бие даан удирдаж гүйцэтгэдэг.

 

1,899,000 

Бэлэн байна.

БАРААНЫ ДУГААР

1.269-620.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Ажиллагаа Батарейгаар
Батарейг цэнэглэх хугацаа (мин) 230
Батарейны төрөл Lithium-ion батарей
Батарейны багтаамж (A/цаг) 3.2
Бүтэн цэнэгээр ажиллах хугацаа (мин) 120
Талбайн гүйцэтгэл (м²/цаг) 85
Хогийн савны багтаамж (мл) 500
2-ын 1 хогийн сав (мл) 300
2-ын 1 цэвэр усны сав (мл) 170
Сорох чадвар (Па) 2500
Дууны чадлын түвшин (дБ(А)) 67
Цэнэглэгч суурийн тэжээл (Ф/В/Гц) 1 / 100 – 240 / 50 – 60
Робот тоос сорогчийн жин, алчууртай (кг) 3.7
Жин, суурь (кг) 0.6
Жин, савлагаа (кг) 6.9
Цэвэрлэгчийн хэмжээс (диаметр) (мм) 350 x 94
Цэнэглэгч суурьны хэмжээс (Урт x Өргөн  x Өндөр) (мм) 80 x 150 x 102

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Цэвэрлэх сойз
  • Хажуугийн сойз 2 ш
  • Шүүлтүүр 2 ш
  • Шалны алчуур 2 ш
  • Цэвэр, бохир усны сав
  • Хогийн сав
  • Мэдрэгч
  • Цэнэглэгч суурь

ХЭРЭГЛЭЭ

  • Паркет, ламинат, үйсэн шал, чулуу, хулдаас, PVC гэх мэт бүх төрлийн хатуу шал
  • Үс багатай хивсэнцэр.

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Нарийвчилсан навигаци
RCV 3 дээрх LiDAR мэдрэгч нь өрөөнүүдийг бүртгэхдээ маш нарийвчлалтай байхад зориулагдсан, цэвэрлэгээ хийх нарийвчилсан зураглалыг өөртөө бий болгодог. LiDAR навигацийн тусламжтайгаар RCV 3 нь өрөөнүүдийг сканнердаж, харанхуйд ч гэсэн өрөөнүүдийн дундуур явж цэвэрлэнэ.

Мэдрэгчтэй
Уналтын мэдрэгч суурилуулснаар RCV 3-ыг шатнаас доош унахаас хамгаалсан. Төхөөрөмж нь шалыг сканнердаж хэрэв их хэмжээний уналттай талбай илрүүлсэн бол буцах горимтой.

Дууны гаралтын системтэй
RCV 3 нь чухал мэдээллээр хангах, одоогийн статусаа мэдээлэхийн тулд дуут гаралтыг ашигладаг. Мөн өөрт нь тусламж эсвэл үйлчилгээ шаардлагатай тохиолдолд дуут мэдэгдэл өгнө.

Удирдлага
Гар утсан дээр апп суулган авто удирдлагын тохиргоог ажиллуулна.
Та RCV 3 цэвэрлэгч роботыг апп-н тусламжтай хүссэн газраасаа удирдах боломжтой.
Төхөөрөмжийн одоогийн байдлын талаарх мэдээлэл болон сүүлийн үеийн цэвэрлэгээний гүйцэтгэлийг апп-р дамжуулан харна.

Олон төрлийн тохиргоо
Апп нь өрөөнүүдийг шалны зургийг хадгалснаар, өрөө бүрийн хувьд нарийвчилсан тохиргоог хийх боломжийг өгдөг. Энэ тохиргоонд, цэвэрлэх, цэвэрлэх шаардлагагүй тойрох, хуурай цэвэрлэгээ, нойтон цэвэрлэгээ бүгд агуулагдана.

Цагийн тохиргоо
Апп-р дамжуулан цэвэрлэгээ хийх өдөр, цагийг нарийвчлан зааж өгч болох ба заагдсан өдөр, цагт цэвэрлэгээг бие даан хийнэ.

Чийгтэй цэвэрлэгээ
RCV 3 нь тоос сорохоос гадна чийгтэй цэвэрлэгээг хийнэ. Ингэхийн тулд тусгай зориулалтын шалны алчуурыг ашиглана. Мөн цэвэр усны савыг устай байлгана.
RCV 3 цэвэрлэгээний роботыг зөвхөн хуурай цэвэрлэгээнд, зөвхөн нойтон цэвэрлэгээнд эсвэл хосолсон цэвэрлэгээний горимд хоёуланг нь ашиглах боломжтой.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart