Ачаалж байна...
skip to Main Content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
77334448 info@simplyclean.mn

СИМПЛИ КЛИН ХХК - ТҮҮХЭН ЗАМНАЛ

2019 он

“Симпликлин” ХХКомпанийн захирал Ц.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал С.Гэрэл, инженер Д.Нямгэрэл нар Узбекстан улсын КARCHER брэндийн албан ёсны борлуулагч “ATE” компанид харилцан туршлага солилцох ажлын хүрээнд зочлов. Инженер Д.Нямгэрэл борлуулалтын дараах засварын үйлчилгээнийн сургалтанд 14 хоногийн хугацаатай хамрагдав.

2019 он

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас “Alfred Karcher” GmbH & Co.KG-н төв Азийг хариуцсан ахлах борлуулалтын менежер Maria Hetzel, бүтээгдэхүүн хариуцсан менежер Frank Stadelmann нар Монгол Улсад ирж “Үйлдвэр, үйлчилгээний байгууллагын цэвэрлэгээг мэргэжлийн түвшинд хийх шийдэл” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

2019 он

“Юнисервис Солюшн” ХХКомпанид KARCHER брэндийн 16 нэр төрлийн цэвэрлэгээний тоног төхөөрөмж нийлүүлж, тухайн төхөөрөмжийн хэрэглээ, угсралт, хадгалалт, техникийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг нийт ажилчдад өгөв.

2018 он

Нидерланд улсын нийслэл Амстердам хотод болсон “INTERCLEAN 2018” үзэсгэлэн нь цэвэрлэгээний салбарын хамгийн том арга хэмжээ юм. Дэлхийн 130 орны цэвэрлэгээ, эрүүл ахуйн салбарын мэргэжилтнүүд инновац, эрүүл тогтвортой шийдлүүдийн талаар харилцан санал солилцдог тус үзэсгэлэнд “Симпли Клин” ХХКомпанийн удирдлагууд амжилттай оролцлоо.

2018 он

“World Dealer Meeting-2018” уулзалтанд захирал Ц.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал С.Гэрэл нар оролцов. Өмнөд Африк, Кэйптаун хотод болсон тус арга хэмжээнд 128 орны 600 гаруй төлөөлөгчид оролцлоо.

2018 он

Бүгд Найрамдах Солонгос Улсын анхны хайпермаркетийн франчайз болох “Emart” дэлгүүрт КARCHER брэндийн үйлчилгээний B 60W Bp тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг газар дээрх сургалтын хамтаар хийн, борлуулалтын дараах засвар үйлчилгээг тогтмол үзүүлсээр байна.

2018 он

Байгальд ээлтэй, саарал усыг дахин боловсруулах ЭКО технологоор ажиллах иж бүрэн автомат “KARCHER CLEAN PARK” угаалгын төвийг нээх ажлын суурийг тавьж “Симпликлин” ХХКомпанийн захирал Ц.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал С.Гэрэл, менежер Г.Тайсун нар 2018.01.13-02.03-ны өдрүүдэд ХБНГУлсад сургалтанд хамрагдав.

2017 он

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болсон “Karcher dealer Meeting” 2017 арга хэмжээнд 15 орны 39 төлөөлөгч хамрагдсан ба Монгол Улсаас “Симпликлин” ХХКомпанийн захирал Ц.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал С.Гэрэл нар оролцов.

2016-2017 он

“Шунхлай” ХХКомпанийн Улаанбаатарын хотын 1, 5, 11, 15-р шатахуун түгээх станцууд болон орон нутгийн Орхон аймаг, Дархан аймаг, Дорнод аймаг, Дорноговь аймгийн төвүүдэд байрлах шатахуун түгээх станц тус бүрт жолооч өөртөө үйлчлэх, автомашины дотор салоны бохирдлыг богино хугацаанд цэвэрлэх KARCHER брэндийн SBV1 Eco загварын тоос сорогч төхөөрөмж суурилуулав.

2016 он

“Шангрила” зочид буудалд болсон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ IMRI), Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо (ГМБЭХ) хамтран Герман-Монголын Бизнесийн өдрүүд “Made in Germany” сэдэвт чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаанд оролцов.

2016 он

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулагдсан “World Dealer Meeting-2016” арга хэмжээнд “Alfred Kaercher” GmbH & Co. KG.-н эзэмшигч Johannes Karcher оролцон технологи, туршилтад суурилсан дижитал тоног төхөөрөмжийн багцийг танилцууллаа. Тус арга хэмжээнд “Симпликлин” ХХКомпанийн захирал Ц.Эрдэнэбилэг оролцон удирдлагын багийн гишүүдтай санал солилцов.

2016 он

“Хүннү Малл” худалдааны төвд зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцон гадна талбайд мэргэжлийн өндөр даралтын усаар шүршигч HD 5/11 төхөөрөмжөөр автомашин угааж үзүүлэх сургалтыг хийв. Мөн худалдаа үйлчилгээний заал танхимын шалыг мэргэжлийн техник хэрэгслээр цэвэрлэх үзүүлэн сургалтыг хийв.

2016 он

ACEM /Asia-Europe Meeting/ Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээний хамтын ажиллагааны байгууллагын 11 дүгээр дээд түвшний уулзалтад “ Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн дор Монгол Улсад 2016 оны 7 сарын 15-17-ны өдрүүдэд болохтой холбоотой “Үйлчилгээний ажилтны боловсон хүчин, үйлчилгээний стандарт, техник хэрэгсэл, түүнийг ашиглалтын талаарх” сургалтыг 60 байгууллагын 100 гаруй ажилтнуудад зохион байгуулав.

2014 он

“Asia Dealer Meeting 2014” арга хэмжээнд гүйцэтгэх захирал С.Гэрэл, захирал Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

2013 он

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Jiangsu мужийн Changshu хотод байрлах KARCHER үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас “Alfred Karcher” GmbH & Co.KG-н Удирдах зөвлөлийн дарга Hartmut Jenner, Ази номхон далайн бүсээс “Karcher (Shanghai) Cleaning Systems” Co.Ltd-н Удирдах зөвлөлийн дарга Klaus Puehmeyer нар болон Монгол Улсааc “Симпли Клин” ХХК-ийн захирал Ц. Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал С. Гэрэл нар урилгаар оролцов.

2013 он

Улаанбаатар хотын Спорт комплексод зохион байгуулагдсан “Made in Germany expo” үзэсгэлэн худалдаанд КARCHER брэндийн тоног төхөөрөмж, түүний ашиглалт хэрэглээг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсааc мэргэжилтэн Ron Cropsey болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсааc “Karcher (Shanghai) Cleaning Systems” Co-н менежер Robbie Ding нар оролцон сурталчлав.

2013 он

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулагдсан “World Dealer Meeting-2013” арга хэмжээнд захирал Ц. Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал С.Гэрэл нар оролцон дэлхийн бусад орнуудын төлөөлөгчдийн туршлагатай танилцах, үйлдвэрлэлийн технологид гарч буй өөрчлөлт, ирээдүйн төлөвлөлтийн талаар танилцав.

2012 он

Америкийн Нэгдсэн Улсын хойд бүсийн салбар болох “Karcher North America” Inc /KNA/ нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, иргэдэд зориулсан цэвэрлэгээний тоног төхөөрөмж болон бодис бэлдмэл үйлдвэрлэдэг ба “Симпликлин” ХХК-ийн удирдлагууд үйлдвэрт зочлон тоног төхөөрөмжтэй танилцан, туршлага солилцов.

2011 он

Бүгд Найрамдах Сингапур Улсаас “Karcher South Asia Private” Limited компанийн Managing Director Klaus Puehmeyer мэргэжилтний хамтаар уулын баяжуулах “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-н үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцан KARCHER брэндийн уул уурхайн зориулалтын өндөр хүчдэлийг цэвэрлэх төхөөрөмж болон баяжуулах үйлдвэрийн баяжмалыг хорогдолгүй бүрэн хамах төхөөрөмжийг танилцуулав.

2008 он

Уулын баяжуулах “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ хүсэлтээр АБК /административный бытовые комплекс/, Гендирекц буюу ерөнхий захиргааны байшин, спорт комплекс, эмнэлэг, соёлын ордны заал талбай цэвэрлэх зориулалт бүхий CV 46/2, Puzzi 300 S, Puzzi 200 *EU, K 55, HD 10/25 SX Plus, BDS 33/190 C, BR 40/25 C Ep, NT 65/2 Eco, T 201 тоног төхөөрөмжүүд, цас цэвэрлэх STH 8.66 W Snow Thrower, STH 6/13 CX төхөөрөмжүүдийг нийлүүлэхийн зэрэгцээ тоног төхөрөмжийн хэрэглээ, ашиглалт, аюулгүйн ажиллагааны сургалт хийв.

Cart