Ачаалж байна...
skip to Main Content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
77334448 info@simplyclean.mn

1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • 1.1. karcher-mongolia.mn нь Симпли Клин ХХК -ийн интернэт худалдааны албан ёсны веб сайт бөгөөд энэхүү журам нь уг веб сайтаар үйлчлүүлэх, интернэт дэлгүүрээс худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  • 1.2. Худалдан авагч нь энэхүү журамтай бүрэн танилцсаны үндсэн дээр худалдан авалт хийх ба үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.

2. ВЕБ САЙТ, ТҮҮНИЙ АЖИЛЛАГАА

  • 2.1. karcher-mongolia.mn веб сайт нь зөвхөн интернэтээр худалдаа явуулах зорилготой байнгын ажиллагаатай веб сайт байна.
  • 2.2.karcher-mongolia.mn” худалдааны тэмдэгт нь Симпли Клин ХХК-ийн өмч байх бөгөөд энэхүү веб сайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.
  • 2.3. Веб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, веб сайтын худалдан авагчдын мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
  • 2.4. Интернэт дэлгүүрийн цагийн хуваарь:
Хүргэлтийн өдөр Хүргэлтийн цаг Бараа захиалга
Даваа, Лхагва, Баасан
(захиалга өгснөөс хойш ажлын 1-3 өдрийн дотор хүргэнэ)
08.00-17.00
(Бямба, Ням гарагт амарна)
24 цагийн ажиллагаатай ба барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгдэнэ.
  • 2.5. Компани веб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
  • 2.6. Худалдан авагч веб сайтын талаар санал гомдол, шинэ бараа захиалж авах хүсэлт, шинэ санал, шүүмжлэлийг веб сайт руу чөлөөтэй илгээх эрхтэй.

3. ИНТЕРНЭТ ХУДАЛДАА

karcher-mongolia.mn Интернэт веб сайтаар дамжуулан дараах бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаална. Үүнд:

  • 3.1. Karcher брэндийн Гэр ахуйн бараа:
    • 3.1.1. Дотор цэвэрлэгээнд зориулсан
    • 3.1.2. Garden-нд зориулсан
    • 3.1.3. Угаалгын шингэн бэлдмэл
  • 3.2. Karcher брэндийн МЭРГЭЖЛИЙН бараа:
    • 3.2.1. Салбар бүрд зориулсан төхөөрөмж
    • 3.2.2. Үйлдвэрлэл, үйлчилгээний төхөөрөмж
    • 3.2.3. Угаалгын шингэн бэлдмэл
  • 3.3. ECOLAB брэндийн гэр ахуйн цэвэрлэгээний бэлдмэл
    • 3.3.1. Гар ариутгал
    • 3.3.2. Ариун цэврийн өрөөний цэвэрлэгээний бэлдмэл
    • 3.3.3. Гадаргуу ариутгалын бэлдмэл, дагалдах хэрэгсэл

4. ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО

  • 4.1. Веб сайтад байрласан барааны үнэ нь НӨАТ нэмэгдсэн эцсийн жижиглэн худалдаалах үнэ байна.
  • 4.2. Худалдан авагч төлбөрөө дараах төлбөрийн сонголтуудаар хийх боломжтой.
    • a. Qpay
    • б. Банкны данс хоорондын шилжүүлгээр (барааны төлбөр компанийн дансанд орсон үед хүргэлт хийгдэнэ).
  • 4.3. Худалдан авалт хийх үед агуулахын үлдэгдэл хүрэлцэхгүй байвал худалдан авагч барааны үнийн дүнгийн 30% хувийн урьдчилгааг онлайнаар төлж барааг захиалан авах боломжтой байна.

5. ХҮРГЭЛТ

  • 5.1. Худалдан авсан барааг компанийн Интернэт дэлгүүрийн борлуулагч хүргэнэ.
  • 5.2. Хүргэлт хийх өдрүүд: Даваа, Лхагва, Баасан гарагуудад ажлын цагаар.

/ Захиалга хүлээн авснаас хойш 1-3 хоногт багтаан сондгой тоотой өдрүүдэд хүргэлтийг хийнэ. Бямба, Ням гарагуудад хүргэлт хийгдэхгүй/.

  • 5.3. Интернэт дэлгүүрийн барааны хүргэлт дараах төлбөртэй байна:
    • a. 600,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй бол 15,000 төгрөг
    • б. 600,001 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол үнэгүй
    • в. Лагерийн бүсийн хязгаар дотор бол 30,000 төгрөг
  • 5.4. Хүргэлтийг бүсийг дараах бүсчлэлээр хязгаарлана:
Баруун бүс Зүүн бүс Хойд бус Лагерийн бүс
– 5 шарын эцэс
– Яармагын тойрог
– Ботаникийн эцэс – 7 буудлын эцэс – Хандгайт
– Өвөр гүнт
– Бэлх, Сэлх
– Гачууртын эцэс

*Урагшаа чиглэлд хязгаарлалт тавихгүй.
**Хязгаарлалтаас гаднах байрлалд хүргэлт хийгдэхгүй.

6. БАРАА ХҮЛЭЭЛЦЭХ

  • 6.1. Интернэт дэлгүүрийн борлуулагч барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө бичиг баримтыг нь шалгана.
  • 6.2. Интернэт дэлгүүрийн борлуулагч нь бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж зарлагын падаан, баталгаат засварын хуудасны хамт худалдан авагчид хүлээлгэн өгнө.
  • 6.3. Интернэт дэлгүүрийн борлуулагч зарлагын падаан дээр худалдан авагчаар гарын үсэг зуруулан нэг хувийг нь авна.
  • 6.4. Нийтийг хамарсан цар тахал, хорио цээрийн үед тухайн үеийн нийтээр дагаж мөрдөх журам болон компанийн зүгээс тусгайлан тогтоосон дүрэм, журам, зааврыг баримтлан ажиллана.

7. БАРАА БУЦААХ НӨХЦӨЛ

  • karcher-mongolia.mn нь Интернэт дэлгүүрээс худалдан авсан барааг хүргэлт хийгдэхээс өмнө буцаах тохиолдолд Интернэт худалдааны мэргэжилтэнтэй холбогдож буцаалт хийж болно. Энэ тохиолдолд Интернэтээр төлөгдсөн барааны төлбөрөөс 1-2%-ийн хураамжийг суутгаж авна.
  • 7.1. Барааны буцаалт нь дараах шалтгаанаар 72 цагийн дотор хийгдэж болно.
    • а. Сэтгэл ханамжийн баталгаат хугацаанд буцаагдах үед (хэмжээ нь том, жижиг, өнгө нь тохирохгүй) буцаах барааны оронд ижил төрлийн бараанаас сонгож дахин худалдан авалт хийнэ. Энэ тохиолдолд худалдан авагч хүргэлтийн 10,000₮ -г нэмж төлнө. Буцааж буй бараа шинэлэг байдлаа алдаагүй, хайрцаг сав, зөөлөвч хөөс, гарын авлага, дагалдах хэрэгсэл г.м бүгд бүрэн бүтэн байна.
    • б. Бараа гэмтэлтэй тохиолдолд /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ ижил бараагаар солих ба хүргэлтийн мөнгийг нэмж авахгүй.

8. УРАМШУУЛАЛ БА ХЯМДРАЛ

  • 8.1. Веб сайт нь дараах тогтмол урамшууллыг үзүүлнэ Үүнд;
    • а. Karcher брэндийн салбар дэлгүүрүүдэд бэлэгтэй, урамшуулалтай худалдаа явуулж байгаа үед Интернэт дэлгүүр мөн адил урамшуулалтай байна.
    • б. Интернэт дэлгүүрийн бараа нь салбар дэлгүүрүүдийн үнээс 3% хямд байна.

9. ИНТЕРНЭТ ДЭЛГҮҮРТЭЙ ХОЛБОО БАРИХ

  • 9.1. Интернэт дэлгүүр нь худалдан авагч, гишүүдтэйгээ байнгын холбоо тогтоож, заавар зөвлөж, тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэнэ.
    Үүнд:

    • а. Суурин утсаар холбогдох – 77334448, Гар утас – 94118133, 95008133
    • б. Веб сайтын чатаар
    • в. Facebook, Twitter-ийн хуудсаар
Cart