Ачаалж байна...
skip to Main Content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
77334448 info@simplyclean.mn

1. Ерөнхий мэдээлэл
“Симпли Клин ХХК” нь Герман улсын “Alfred Kärcher SE & Co. KG” (Alfred-Kärcher-Strasse 28-40, 71364 Winnenden/Germany, P.O. Box 160, 71349 Winnenden/Germany, Tel. +49 (0) 7195/14-0) компанийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютор бөгөөд www.karcher-mongolia.mn онлайн худалдааны веб хуудсаараа дамжуулан KARCHER (Керхер) брендийн төхөөрөмжүүд болон дагалдах хэрэгсэлийг борлуулж байна.

2. Хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах
“Симпли Клин ХХК” буюу “Karcher Mongolia” онлайн худалдааны вэб хуудас нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийн /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:
– Хэрэглэгч гэдэг нь www.karcher-mongolia.mn онлайн худалдааны веб хуудсанд бүртгүүлэн, санал болгож буй бараа, бүтээгдэхүүнүүдийг
онлайнаар захиалж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
– Хэрэглэгч манай онлайн худалдааны веб хуудсанд бүртгүүлж данс нээлгэх үед оруулсан цахим шуудангийн хаяг болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц үгийг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үг нь өндөр нууцлалтай хадгалагдах учир Хэрэглэгчээс өөр хэн нэгэн нууц үгийг харах боломжгүй юм.
– Хэрэглэгчийн дараах хувийн мэдээлэлүүд системд хадгалагдана. Үүнд: Овог нэр, утасны дугаар, имэйл хаяг, хүргэлтийн хаяг зэрэг багтана.
– Хэрэглэгчийн хийсэн захиалга, төлбөр төлөлтийн мэдээлэл системд хадгалагдана.

3. Мэдээллийг ашиглах
Онлайн худалдааны веб хуудасны зааварчилгааны дагуу Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд “Симпли Клин” ХХК-ийн зүгээс Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно. Үүнд:
– Захиалсан төхөөрөмж, дагалдах хэрэгэлийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглана. Үүнд: Мэдээлэлд оруулсан утсанд холбогдох, имэйлээр мэдээлэл илгээх, хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлт хийх гхм.
– Онлайн худалдааны веб хуудастай холбоотой системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх
– Шинэ төхөөрөмж, дагалдах хэрэгсэл болон үйлчилгээтэй холбоотой мэдээлэл имэйлээр илгээх
– Онлайн худалдааны веб хуудастай холбоотой судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгч, захиалга гэх мэт).

4. Мэдээллийг бусадтай хуваалцах
“Симпли Клин” ХХК буюу “Karcher Mongolia” онлайн худалдааны вэб хуудас нь Хэрэглэгчийн хувийн мэдээлэл, худалдан авалтын мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй, түгээхгүй бөгөөд онлайн худалдааны вэб хуудасны үйлчилгээнээс бусад зорилгоор ашиглахгүй болно.

5. Мэдээллийг хадгалах
– “Симпли Клин” ХХК буюу “Karcher Mongolia” онлайн худалдааны вэб хуудас нь Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг АНУ дахь өөрийн серверт хадгална. Хэрэглэгч нь онлайн худалдааны вэб хуудсанд нэвтрэх нэр, нууц үгээ аюулгүй хадгалах нь хэрэглэгчийн үүрэг юм.
– Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй үүссэн аливаа хор, хохирлыг “Симпли Клин” ХХК хариуцахгүй болно. Хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үг нь өндөр нууцлалтай хадгалагдаж байдаг тул “Симпли Клин” ХХК нь таны хандах эрхийг ашиглан таны мэдээлэлд нэвтрэх боломжгүй болно.

6. Мэдээллээ өөрчлөх
– Хэрэглэгч оруулсан хувийн мэдээллээ нэвтэрч ороод дуртай үедээ өөрчлөх боломжтой.
– Хэрэглэгч имэйлээр ирдэг онлайн худалдааны вэб хуудасны мэдээллээс татгалзах боломжтой
– Хэрэглэгч имэйлээр хүсэлт явуулан онлайн худалдааны вэб хуудсан дахь өөрийн дансаа идэвхгүй болгох буюу устгуулах боломжтой.

Cart