Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

СИМПЛИ КЛИН ХХК - НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

2016 он

Хөл бөмбөг бол хүүхэд залуусыг байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй байхад хамгийн өндөр үүрэгтэйгээс гадна баг наснаас эхлэн багийн тоглогч болсноор багийн ажиллагаа, хамтын ажиллагаа, хувь хүний үүрэг оролцоог мэдрүүлсэн гайхамшигтай спорт билээ. Бидний зүгээс Монголын хөл бөмбөгийн дээд лигийн “ДЭРЭН” клубийг ивээн тэтгэх ажлыг 2016 оноос эхлүүлэн одоо хүртэл хамтран ажилласаар байна.

2016 он

Төв аймгийн “Элстэйн Ам”-нд зохион байгуулагдсан авто спортын мастеруудын “Baja 150” олон төрөлтөд богино зайн ралли уралдааныг ивээн тэтггэж, угаалга цэвэрлэгээг HD 6/15 M төхөөрөмжөөр хийв.

2016 он

Монголын ард түмний хандивын хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цувааг байгуулж 1943 онд Зөвлөлтийн армид бэлэглэж байсан түүхтэй ба энэхүү танк нь Берлин хүртэл аялан гарамгай гавъяа байгуулж БНМАУ, ЗХУ-ын есөн одонгоор шагнагдаж байжээ. Тус хөшөөг 1968 оны 5 сарын 9-нд Улаанбаатарт нээсэн түүхтэй. Энэхүү гайхалтай түүхэн хөшөөг өндөр даралтын усаар шүршигч HDS 5/11 U төхөөрөмжөөр цэвэрлэн түүхийн өв соёлоо дэлгэрүүлэх сайн дурын үйлсэд хувь нэмрээ оруулав.

2015 он

Монгол Улсын Засгийн газрын цэвэрлэгээ үйлчилгээний албанд KARCHER брэндийн тоног төхөөрөмжийн танилцуулга хийн ёслол хүндэтгэлийн танхим, заалны хивсийг BRS 43/500 C тусгай зориулалтын цэвэрлэгээний төхөөрөмжөөр цэвэрлэв.

2015 он

“Porsche World Roadshow” арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцохын зэрэгцээ КARCHER брэндийн өндөр даралтын усаар шүршигч HD 10/25 SX Plus төхөрөөмжөөр угааж цэвэрлэх үйлчилгээ үзүүлэв.

2013 - 2015 он

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургууль”-н сурагчдын дунд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-р уламжлал болгон хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, KARCHER брэндийн хүүхдэд зориулсан бөмбөг болон бусад хэрэгслээр ивээн тэтгэх ажлыг эхлүүлэв.

Cart