Ачаалж байна...
skip to Main Content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
77334448 info@simplyclean.mn

RC 3

2,830,000 

Ухаалаг аргаар цэвэрлэх: ухаалаг камер-лазер навигаци системийн тусламжтай RC 3 тоос сорогч нь түр зуурын цэвэрлэгээний зураглал гаргасны дараа бие даан, системтэй  цэвэрлэнэ – зай үлдээлгүй үр дүнтэй цэвэрлэнэ.

Одоогоор бэлэн байхгүй. 30 хоногийн дотор захиалгаар нийлүүлэх боломжтой.

Description

Ухаалаг аргаар цэвэрлэх: ухаалаг камер-лазер навигаци системийн тусламжтай RC 3 тоос сорогч нь түр зуурын цэвэрлэгээний зураглал гаргасны дараа бие даан, системтэй  цэвэрлэнэ – зай үлдээлгүй үр дүнтэй цэвэрлэнэ. Робот цэвэрлэгч нь ухаалаг гар утас, таблет дээрх хэрэглэгчдэд ээлтэй програмаар дамжуулан гэрийн сүлжээг ашиглан бий болгосон зураглал дээр тухайн цэвэрлэгээний явцыг харуулна.Үр дүнтэй хосолсон сойзны систем нь цэвэрлэгээ сайн хийх ба том спирал сойз болон шалны зезин хавтас бүхий сойзтой хослуулсанаар их хэмжээний бохирдолыг түүж аван хогийн саванд хийнэ. Өөр нэг ухаалаг шинж чанар: Шинэлэг хэт улаан туяаны мэдрэгч ба унахаас хамгаалах мэдрэгчийн тусламжтай шатруу унахгүй, бусад биетүүдтэй мөргөлдөхгүй. Мөн түүнчлэн автомат цэвэрлэх горимоос гадна спот функц нь сонгосон хэсгийг тусгайлан сайтар цэвэрлэнэ. Мод, плита, эсвэл богино үстэй хивс: RC 3 бзх төрлийн гэрийн шал цэвэрлэхэд тохиромжтой. Ийнхүү та өөрийн дуртай зүйлээ хийж байх үед таны гэрийг бүрэн цэвэрлэнэ.

Cart