Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

KM 70/20 C 2SB түрдэг шүүр нь ямар нэгэн цахилгаан, эрчим хүч шаардахгүй бөгөөд үндсэн 2 дугуйны эргэлтээс хүч авч эргэдэг 2 хажуугийн сойз, шүүрдэх булны тусламжтайгаар цэвэрлэгээ хийдэг. Том хэмжээний дотор болон гадна талбайг цэвэрлэхэд энгийн бөгөөд үр дүнтэй байдаг. KM 70/20 C 2SB талбайн гүйцэтгэл нь шүүртэй харьцуулахад 9 дахин илүү байдаг. Шүүрдэх булыг 6 алхамаар тохируулах боломжтой бөгөөд эргэлтийг нь тохируулж болдог хажуугийн сойзтой хослуулан төрөл бүрийн шалыг оновчтой цэвэрлэж болдог. Шүүлтүүр ашигладаг нь шүүрдэх ажлыг бараг тоосгүй болгодог. Өндөрийн тохируулгатай түлхэх бариул, хувин, хог түүгч зэрэг нэмэлт тоног төхөөрөмжийг зөөвөрлөх зориулалттай. Мөн Home Base систем нь эргономик ажиллагааг хангадаг. Энэ нь хог хаягдлыг тоос шороотой хамт нэг алхамаар цэвэрлэнэ гэсэн үг. Ажил дууссаны дараа төхөөрөмжийг эвхэж хурааж болдог тул хадгалахад зай бага шаарддагаараа онцлог.

KM 70/20 C 2SB – ТҮРДЭГ ШҮҮРДЭГЧ

Дотор болон гадна талын цэвэрлэгээний хамгийн оновчтой. 2 хажуугийн сойз бүхий KM 70/20 C 2SB түрдэг гар шүүрдэгч нь талбайн өргөн цар хүрээг хамарч, тоос шороогүй шүүрддэг.

4,164,000 

Одоогоор бэлэн байхгүй. Захиалгаар нийлүүлэх боломжтой.

БАРААНЫ ДУГААР

1.517-131.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Ажиллагаа гар
Цэвэрлэх талбай, хамгийн ихдээ (м²/цаг) 3920
Ажлын өргөн (мм) 480
1 сойзтой ажлын өргөн (мм) 700
2 сойзтой ажлын өргөн (мм) 980
Хог хаягдлын савны эзэлхүүн (л) 45 / 20
Нийт жин (kг) 22
Ажиллахад бэлэн жин (kг) 22
Сав, баглаа боодолтой жин (kг) 27.5

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Шүүрдэгчийн хөтөч, гарын авлага
  • Үндсэн шүүрдэгч тохируулгатай бул
  • Эргэлддэг хажуугийн сойз
  • Эвхэгддэг түлхэх бариул
  • Том хог хаягдлын сав

ХЭРЭГЛЭЭ

  • Үйлдвэрлэлийн танхим, агуулах, ложистикийн танхим, ачих талбайг цэвэрлэх
  • Машины зогсоол, үйлчилгээний газруудыг цэвэрлэх
  • Сургуулийн талбай, хотын орчныг цэвэрлэх зориулалттай
  • Мөн жижиг цехүүд болон хөдөө аж ахуйд ашиглахад тохиромжтой

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Шүүрдэгч бул болон хажуугийн сойзыг тохируулах боломжтой

Тоосны шүүлтүүртэй

Home Base системтэй

БУСАД МЭДЭЭЛЭЛ

  • Том хог хаягдлын сав
  • Тохируулах боломжтой түлхэх бариул

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart