Ачаалж байна...
skip to Main Content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn
HD 9/20-4 MX Plus нь 4 туйлтай, бага хурдны гурван фазын мотортой бөгөөд даралт удирдлага, бүтэн эргэдэг шүршигч, даралтат хоолой бүхий хүчирхэг, зөөврийн өндөр даралтын шүршигч юм. Шүрших усны урсгалын хэмжээ болон ажлын үеийн даралтыг шүршигч буу дээрх Servo Control-оор шууд хянах боломжтой. Хөнгөн цагаан сунадаг бариул нь зөөвөрлөхөд хялбар болгодог бөгөөд дагалдах хэрэгслийг өлгөхөд бас ашиглаж болно. Түргэн солих системийн ачаар SwitchChem цэвэрлэгээний бодисын тунлагч систем нь урт хугацаагаар, уян хатан ажиллах мөн хоёр өөр цэвэрлэгээний бодис ашиглах боломжийг олгодог. EASY!Force өндөр даралтын буу болон EASY!Lock хурдан залгагч, салгагч системийн ачаар ажиллахад маш хялбар бөгөөд цаг хугауаа хэмнэдэг. Бууг гарт барих үеийн хүч зарцуулалтыг тэг болгон багасгахын тулд EASY!Force өндөр даралтын буу нь өндөр даралтын тийрэлтийн эргүүлэх хүчийг ашигладаг. EASY!Lock хурдан залгагч, салгагч нь хялбар ажиллагаатай, бат бөх хийцтэй  ба энгийн эргэн шурагнаас тав дахин хурдан. Уг төхөөрөмжийн шахуурга нь 3 поршинтой бөгөөд өндөр чанарын гуулин хийцтэй цилиндрийн толгойтой тул найдвартай ажиллагаатай.

High pressure washer HD 9/20-4 MX Plus – Өндөр даралтын шүршигч

Зөөврийн, халаалтгүй өндөр даралтын шүршигч. 4 туйлтай, бага хурдтай гурван фазын мотортой. Дэвшилтэт дагалдах хэрэгсэлтэй.

9,253,800 

Бэлэн байна.  

НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛ АВАХ

ЗАХИАЛГЫН ДУГААР

1.524-927.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Цахилгаан тэжээл (Фаз / Хүчдэл / Герц) 3 / 400 / 50
Усны хэрэглээ (л / цаг) 460 – 900
Ажлын үеийн усны даралт (бар / MПa) 40 – 200 / 4 – 20
Дээд даралт (бар / MПa) 220 / 22
Холболтын ачаалал (kВатт) 7
Жин (kг) 57.6
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 554 x 509 x 1000

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Шүршигч буу, EASY!Force
  • Өндөр даралтын хоолой, 15 м
  • Шүршигч шураг, 1050 мм
  • Гурвалсан хошуу (0°/ 25°/40°), Гарын авлага
  • Dirt Blaster хошуу
  • Нэгдсэн өндөр даралтын хоолой хураах дамар

ХЭРЭГЛЭЭ

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

EASY!Force өндөр даралтын буу болон EASY!Lock түргэн холбогч, салгагчийг ашиглан цаг хугацаа, хүчээ хэмнээрэй.
Хялбар ажиллагаатай, бат бөх хийцтэй түргэн холбогч, салгагч систем нь энгийн эргэн шурагнаас тав дахин хурдан.

SwitchChem удирдлага
Цэвэрлэгээний бодисын тунг өндөр нарийвчлалтайгаар тохируулах зориулалттай. Янз бүрийн цэвэрлэгээний бодисуудын хооронд шилжүүлэх зориулалттай хоёр талт тун тохируулагч хавхлагтай. Цэвэрлэгээний бодисын савыг хялбархан солих боломжтой.

Хүчирхэг, бат бөх
Төхөөрөмжийн цахилгаан моторыг агаар болон усаар давхар хөргөдөг тул эрчимтэй ашиглах боломжтой. Дөрвөн туйлт, бага хурдтай цахилгаан мотортой. Керамик бүрэлттэй поршинтой.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Зөөвөрлөхөд маш тохиромжтой
Тэгш бус гадаргууд зориулсан том дугуйтай.
Зөөж тээвэрлэхэд зориулсан хялбар, эргономик босоо загвартай.
Төхөөрөмжийн арын хэсэгт хазайлгаж зогсооход зориулсан тулгууртай.

Ухаалаг шийдлүүд
Төхөөрөмжийн арын хэсэгт цахилгааны кабель хадгалах хэсэгтэй.
Тээвэрлэлтийн явцад шүршигч шурагийг бэхлэх нэгдсэн суурьтай.
Түр зогсолтын үед зориулсан зогсоолын байрлалтай.

PDF ТАНИЛЦУУЛГА

НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛ

Showing all 21 results

Cart