Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Зэрлэг ургамлыг арилгах хамгийн шинэлэг арга. Хүчирхэг мотор, тусгайлан хийсэн нейлонон үстэй сойзны толгой болон өндөр эргэлтийн хурдтай хослуулан хөвд болон хогийн ургамлыг хатуу гадаргуугаас хялбархан арилгах боломжийг олгодог. Сойзны толгойг ямар нэгэн багаж хэрэгсэлгүйгээр хялбархан солих боломжтой. WRE 4 батарейгаар ажилладаг хогийн ургамал арилгагчийн эргономик загвар нь ажиллахад эвтэй бөгөөд таны ажлыг маш их хялбар болгоно.

WRE 4 BATTERY – Зэрлэг өвс зайлуулагч

Хогийн ургамлыг арилгах шинэлэг арга.

Одоогоор бэлэн байхгүй. 30 хоногийн дотор захиалгаар нийлүүлэх боломжтой.

БАРААНЫ ДУГААР

1.445-240.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Сойзны хурд (эрг/мин) 2,300 / 2,800
Сойзны диаметр (мм) 180
Сойзны үсний материал Нейлон
Батарейны платформ Батарей
Батарейны хүчдэл (В) 18
Батарейны цэнэгийн гүйцэтгэл (м²) хамгийн ихдээ 15 (2.5 A/цаг) / хамгийн ихдээ 30 (5.0 A/цаг)
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) 2.8
Сав, баглаа боодолтой жин (кг) 3.9
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 1320 x 230 x 380

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Сойзны үс тогтоогч
  • Өлгүүр гогцоо
  • Хөнгөн цагаан сунадаг бариул
  • Аюулгүй байдлын унтраалга

ХЭРЭГЛЭЭ

  • Чулуун хучилттай зам, бетон хавтан, плита гэх мэт хатуу гадаргуу дээрх хөвд.
  • Хагархай болон ирмэг дээр хөвд
  • Хашлага, шат, цэцэрлэгийн хана, байшингийн хананы дагуух хогийн ургамал
  • Замын хагархайд ургадаг хогийн ургамал зэргийг тасдаж устгана.

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Шинэлэг нейлон сойз
Хуурай хөвд, хогийн ургамлыг өнгөцхөн арилгахад зориулагдсан нейлон үстэй, сойзны эргэлтийн өндөр хурдтай.

Багажгүй сойз солилт
Элэгдсэн үстэй сойзыг хялбархан солиход зориулагдсан хийцтэй.

Хөнгөн цагаан сунадаг бариул
Өөр өөр өндөртэй хүмүүс ч гэсэн өндөртөө тохируулан ажиллах боломжийг олгодог.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Эргэдэг толгой
Янз бүрийн нөхцөл байдал, өөр өөр өндөртэй хүмүүст тохируулан өнцгийг тус тусад нь тохируулж болно.

Эргономик бариулын загвар
Тав тухтай ажлын байрлал нь таны нуруунд амар байх болно.

Төхөөрөмжийг өлгөх гогцоо
Энгийн хадгалах / өлгөх зориулалттай.

18 V Kärcher Battery Power батарейны платформ
Хамгийн их хөдөлгөөнийг эрх чөлөө өгдөг. Мөн зайг Kärcher 18 V Li-Ion платформын бусад төхөөрөмжүүдэд ашиглаж болно.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart