Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Навч зөвхөн намар унадаггүй. Хавар, зуны улиралд ч гэсэн жимсний мод цэцэглэж, цэцэглэсэн цэцэг болон бусад хатсан ногоон навчнууд зүлэг, зам, хашаан дээр унадаг. BLV 18-200 батарейны навч үлээгч ба соруулагч нь ажлын ачааллыг бага болгодог төхөөрөмж юм. Жинг оновчтой хуваарилах зориулалттай хоёр гараар атгадаг төхөөрөмж нь хүрэхэд хэцүү булангаас ч нойтон навчийг соруулж чаддаг. Том эзэлхүүнтэй ууттай 3in1 төхөөрөмж нь хөшүүргийг ашиглан удирддаг бөгөөд энэ нь соруулах, үлээх функцийг нэгэн зэрэг ашиглах боломжтой болгодог. Хувьсах хурдны зохицуулалтын тусламжтайгаар хамгийн тохиромжтой агаарын хурдыг зөөлнөөс эхлээд түр турбо хурд хүртэл тохируулж болно. Удаан хугацаагаар зогсолтгүй ажиллахад бага ядраадаг эргономик хэлбэртэй, жингийн хувьд зөөвөрлөх тав тухыг чухалчилснаас гадна ажлыг илүү үр дүнтэй, хялбар болгодог чиглүүлэгч булуудыг суурилуулсан.

BLV 18-200 BATTERY – НАВЧ ҮЛЭЭГЧ

Жингээ оновчтой хуваарилах зориулалттай хоёр гартай бариултай төхөөрөмж нь хүрэхэд хэцүү булангаас нойтон навчийг хүртэл цуглуулдаг.

1,977,000 

Бэлэн байна.  

БАРААНЫ ДУГААР

1.444-100.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Моторын төрөл Сойзгүй мотор
Turbo boost товчлуур байгаа
Хурд тохируулагч байгаа
Үлээлтийн горимын хурд (км/цаг) хамгийн ихдээ 200
Сорох горимын хурд (км/цаг) хамгийн ихдээ 130
Уутны эзэлхүүн (л) 45
Батарейны платформ Батарей
Батарейн хүчдэл (В) 18
Батарейг цэнэглэхэд ногдох хүч – Үлээлтийн горим (м²) хамгийн ихдээ 425 (2.5 A/ц) / хамгийн ихдээ 850 (5.0 A/ц)
Батарейг цэнэглэхэд ногдох хүч – Сорох горим (л) хамгийн ихдээ 45 (2.5 A/ц) / хамгийн ихдээ 90 (5.0 A/ц)

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Өвс цуглуулах уут
  • Зөөврийн чиглүүлэгч бул

ХЭРЭГЛЭЭ

  • Гэр, цэцэрлэгийн эргэн тойронд хатсан навч, цэцэгсийг зайлуулах
  • Бут, мөчир тайрч авсны дараах үлдэгдлийг цэвэрлэх
  • Хогийн ургамлыг цэвэрлэсний дараах үлдэгдлийг цэвэрлэх
  • Зүлэг хадсаны дараах үлдэгдлийг цэвэрлэх

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Turbo Boost
Тоос сорогч болон үлээгчийн үйл ажиллагаанд түр зуурын хүчийг нэмэгдүүлнэ.

Хувьсах хурдны зохицуулалт
Ажлаас хамааран хурдыг тохируулах боломжийг олгодог.

Ажиллагаа тохируулах хөшүүрэг
Соруулах, үлээх ажиллагаа хоорондын шилжүүлэх тохируулга, мөн хосолсон ажиллагаанд оруулах үйлдэлтэй.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Хоёр гарны бариул
Жингийн хамгийн тохиромжтой хуваарилалт, хялбар барьцыг баталгаажуулдаг.

Зөөврийн чиглүүлэгч бул
Ажлыг илүү хялбар, үр дүнтэй болгодог.

45 литрийн багтаамжтай уут
Урт хугацааны турш тасралтгүй ажиллах боломж өгнө.

Сойзгүй мотор
Төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгаж, ашиглалтыг сайжруулна.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart