Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Kärcher-ийн уурын тоос сорогч SV 7 нь уурын цэвэрлэгээний давуу талыг хуурай тоос сорогчийн давуу талтай хослуулдаг. Шалан дээр унасан хогийг соруулж авах, шалыг арчих, хатаах үйлдлүүдийг 1 л үйлдлээр гүйцэтгэнэ. Энэ төхөөрөмжийн гайхалтай үйлдлүүд болон тохирох хэрэгслүүдийн тусламжтайгаар ямар нэгэн химийн бодис хэрэглэлгүй гэр орноо цэвэрхэн, тохь тухтай байлгах боломжтой.

SV 7 – Уурын тоос сорогч

Энэхүү төхөөрөмж нь уураар цэвэрлэх, тоос соруулах, хатаах үйлдлүүдийг нэг доор хийж гүйцэтгэдэг. Нэг төхөөрөмжид олон талт үйлдэл, хэрэглэхэд хамгийн тохь тухтай байдлыг хослуулсан.

3,547,000 

Одоогоор бэлэн байхгүй. 30 хоногийн дотор захиалгаар нийлүүлэх боломжтой.

БАРААНЫ ДУГААР

1.439-410.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Дээд хүчин чадал (Ватт) 2,200
Бойлерын эзэлхүүн (л) 0.45
Усны савны эзэлхүүн (л) 0.5
Уурын дээд даралт (бар) 4
Усан шүүр (л) 1.2
Соролт (мбар/кПа) 210 / 21
Кабелийн урт (м) 6
Бүрэн халах хугацаа (мин) 5
Уурын урсгалын хэмжээ (г/цаг) 65
Фильтрийн систем Олон шатлалт
Дулааны гаралт (В) 1,100
Байнгын дүүргэлт 1
Нэмэлт сорох хүчин чадал (л) 0.6
Дагалдах хэрэгсэлгүйгээр жин (kг) 9.4
Сав баглаа боодолтой жин (kг) 15.6
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (mm) 515 x 336 x 340

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Хүүхдийн аюулгүй байдлын цоож
  • Аюулгүйн хавхлага
  • Уурын урсгалын хяналт, 5 үе шаттай
  • Сорох хүчний зохицуулалт, 4 үе шаттай
  • Уурын тоос сорогч үйлдэл бүхий шал цэвэрлэх иж бүрдэл, Хатуу ба хивсэн шалны гурван янзын хэрэглээ, 0.5 м урттай 2 ширхэг уур сорох хоолой
  • Уурын тоос сорогч үйлдэлтэй гар цорго, Цонхны цорго (том, жижиг), сойз бэхэлгээ эсвэл үслэг даавуутай хослуулж болно
  • Уурын тоос сорогч цорго, Нэмэлт болон дугуй сойзтой хослуулах боломжтой (4 өөр өнгө)
  • Бүрээсний хошуу (жижиг, том)
  • Нарийн цорго, тавилгын сойз
  • Үл хөөсрүүлэгч “FoamStop”
  • Хэмжүүртэй аяга, цэвэрлэх сойз, дагалдах цүнх
  • 2 танктай систем
  • Бариултай уур сорох хоолой

ХЭРЭГЛЭЭ

  • Холболтууд
  • Угаалтуур
  • Ханын хавтан
  • Цонх, толь
  • Хиншүү сорогч
  • Хийн зуух зэргийг цэвэрлэх

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

3 in 1 төхөөрөмж
Тоос соруулах, уураар цэвэрлэх, хатаах үйлдлийг нэг дор хамтад нь гүйцэтгэнэ.

Олон шатлалт шүүлтүүрийн систем
HEPA шүүлтүүр (EN 1822: 1998) нь ус, хөөс, шорооноос эхлээд тоос, тоосонцор зэрэг хамгийн жижиг хэсгүүдийг хүртэл шүүдэг.

Шалны зориулалтын хошуу
Бүх төрлийн шал болон хивсэнд зориулсан 3 төрлийн хялбархан сольж болдог хошуутай.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

  • Хялбар ажиллагаа
  • 4 түвшний сорох тохируулга
  • 5 түвшний уурын гаралт
  • Зогсолтгүй уур гаргалт
  • Кабель хадгалах тасалгаа
  • Хүүхдийн аюулгүй байдлын цоож
  • Өргөн хэрэглээний нэмэлтүүд

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart