Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Батарейгаар (170–198 A/цаг гельэн зай хураагуур) ажилладаг B 95 RS Config шал угаагч нь 95 литрийн багтаамжтай усны савтай, авсаархан бөгөөд шаталсан тохируулгатай шал угаагч бөгөөд том талбайг цэвэрлэхэд хамгийн оновчтой сонголт юм. Энэхүү төхөөрөмж нь барзгар шаланд зориулсан дугуй дискэн сойз эсвэл гөлгөр шаланд зориулсан өнхрүүшин сойзтой. Тухайн шаардлагаас хамааран ажлын өргөн нь 65 эсвэл 75 сантиметр байна. Төхөөрөмжийг ашиглахад амархан бөгөөд тухтай байлгахын тулд сойзны толгой ба хусуурыг автоматаар буулгагч, цэвэрлэх горимын сонголт, том LCD дэлгэц, өнгөөр ялгасан үйлдлийн товчлуурууд, KIK түлхүүрийн систем, цэвэрлэгч бодисын тунлагч, түүнчлэн автоматаар цэвэр усаар ус дүүргэгч зэргийг хийж өгсөн. Үйлдэл хийх товчлуурууд нь маш ойлгомжтой тул ажиллуулахад нь маш энгийн. Үүний дээр сорогч хусуур, сойз зэргийг ямар ч багаж хэрэгсэлгүйгээр хэдхэн секундын дотор солих боломжтой.

B 95 RS BP (GEL) – ШАЛ УГААГЧ

Маш сайн маневрлах чадвартай B 95 RS Config нь шаталсан тохируулгатай шал угаагч бөгөөд 65 эсвэл 75 см ажлын өргөнтэй дугуй дискэн сойз эсвэл өнхрүүшин сойзноос сонгох боломжтой.

57,500,000 

Одоогоор бэлэн байхгүй. 30 хоногийн дотор захиалгаар нийлүүлэх боломжтой.

БАРААНЫ ДУГААР

1.006-147.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Сойзны ажлын өргөн (мм) 750
Сорогчийн ажлын өргөн (мм) 940
Цэвэр/бохир усны сав (л) 95 / 95
Талбайн гүйцэтгэл хамгийн ихдээ (м²/ц) 3000
Практик талбайн гүйцэтгэл (м²/ц) 2250
Сойзны эргэлтийн хурд (эрг / мин) 180 / 1300
Сойзтой харьцах даралт (г/см²) 24 / 215
Батерейны хүчдэл (В) 24
Батарейны багтаамж (А/цаг) 198
Батарейны ажиллах хугацаа (цаг) хамгийн ихдээ 2.5
Оролтын нэрлэсэн хүч (Вт) 2400
Дуу чимээний даралтын түвшин (дБ(А)) 68
Зүтгүүрийн мотор (Вт) 600
Ажиллагаа Батарей
Жин (дагалдах хэрэгслийн хамт) (кг) 370.3
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 1425 x 765 x 1270

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

2.763-006.0
4.035-182.0
4.777-408.0
6.654-229.0

ХЭРЭГЛЭЭ

  • Гэрээт цэвэрлэгээний байгууллага
  • Жижиглэн худалдаа
  • Үйлчилгээний салбар
  • Аж үйлдвэр
  • Тээвэр логистикийн салбар
  • Барилгын үйлчилгээний гүйцэтгэгчид
  • Эрүүл мэндийн салбар

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

eco!efficiency 3
Бүх функцэд зориулагдсан нэг эргэдэг шилжүүлэгчтэй. Удаан хугацааны туршид энгийн бөгөөд хурдан ажиллахад зориулагдсан.
Эргэдэг шилжүүлэгч нь сойзны толгойг эргүүлэх, сорох турбин ажиллуулах болон ус дүүргэх, асгах функцыг эхлүүлнэ.

Эсрэг эргэдэг бултай
Цэвэрлэх, шүүрдэх ажлыг нэг удаагийн үйлдлээр хийнэ. Ихэнх тохиолдолд шүүрдэх шаардлага байдаггүй.
Хамах функцийг дэмждэг.

Өндөр зогсох байрлал
Үзэгдэх орчин, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тустай.
Тодорхой харагдах байдал нь аюулгүй, хурдан ажиллах боломжийг бий болгодог.
Хүн, машин, тавилга, хананы хамгаалалтыг сайжруулахад зориулагдсан.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart